Thursday, May 22, 2014

Nujabes Luv Sic RELAX


Sunday, May 18, 2014

sexual high

http://www.youtube.com/watch?v=PqYasuJTkik

Saturday, May 17, 2014

Bruno Mars - Gorilla

<iframe width="420" height="315" src="//www.youtube.com/embed/95MpP7bRQSo" frameborder="0" allowfullscreen></iframe>

Monday, May 12, 2014

Тараган торт хийж сурцгаая

Үндсэн орц: 
700 мл тараг 
300 мл цөцгий 
20 гр желатин 
200 мл сүү
200-220 гр печень
100-120 гр хайлуулсан масло.
За ингээд орц, найрлагаа хэрхэн хийх талаар дарааллаар нь бичвэл:
1. 20гр ууттай желатинаа 100мл хүйтэн сүүнд хийгээд 30-40 минут дэвтээнэ.
2. Желатинаа дэвтээж байх хоорондоо 200-220 гр печенээ нухна, миний хувьд миксернийхээ бутлагчаар бутлахаар ширхэггүй болдог. Буталсан печень дээрээ 100-120 гр хайлуулсан маслоо нэмээд зуурахад тортны маань суурь бэлэн боллоо. Энэ бэлдэцээ хэвнийхээ сууринд хийж сайн дарж чигжээд хөргөгчиндөө хийнэ.
3. 700 гр тараг 300 гр цөцгий хоёроо хольж асгарахааргүй мөн плиткэн дээр халааж болохоор саванд хийгээд сайтар холихын тулд сайн миксердээрэй, тэгээд өөрийнхөө амталгаагаар элсэн чихэр хийхэд болно
4. Дэвтсэн желатин маань одоо буржгар болоод томорсон байгаа, түүнийгээ мөн дахин 100 мл сүүнд хийж плиткэн дээрээ уустал нь халаана, хайлах хүртэлнь сайн хутгаарай, буцалгаж болохгүй шүү, бүүр ширхэггүй болтлоо хайлсан үедээ сүү нь өтгөндүү болдог.
5. Тараг цөцгийн холимог хуруу дүрэхэд бүлээхэн байхаар халаана, их халаавал тараг, цөцгийн холимог маань хэт шингэн болно шүү.
6. Одоо бүлээсгэж халаасан тараг цөцгийн зуурмаган дээрээ хайлуулсан бүлээн желатинаа нэг гараараа бага багаар гоожуулангаа нөгөө гараараа зуурмагаа сайтар миксэрдэнэ.
7. За ингээд тараг, цөцгий, желатины зуурмагаа хөргөгчинд хийсэн печеньтэй суурин дээрээ хийнэ, 2-3 цагийн дараа тараг нь бэхжиж цэлцгэнүүр хэлбэртэй болж эхлэнэ.
Хэрвээ тараган дээрээ компот, жүүсний цэлцгэнүүр хийх бол:
Өөрийн сонгосон компот, ундаанаас 200-300 мл орчмыг аваад 10 гр желатинаа дэвтээхгүйгээр шууд хийгээд плиткэн дээрээ халааж хайлуулна, буцалтал нь халаахгүйгээр желатинаа сайн хутгаж хайлуулна. Желатин хийж хайлуулсан компотны шүүс, ундаа анхныхаасаа жаахан өтгөндүү болно. Энэ шингэнээ сайтар хөргөөд тарган дээрээ хийнэ. Тарган дээрээ хийхдээ таргаа хөргөгчинд хийснээс 4-5 цагийн дараа хийвэл зүгээр юм билээ. Тэгэхгүй бол тараг маань сайн бэхжээгүй байдаг.
За ингээд хөргөгчиндөө 1 хонуулаад л тараган торт маань бэлэн боллоо.


Хүний хэлний өнгө эрүүл мэндийн толь юм

Эрүүл хүний хэлэн дээр нимгэн өнгөр үргэлж тогтдог. Энэ нь ч бас учиртай. Нимгэн өнгөр биед гадны халдвар орсон ч цааш тархаж амжаагүйг илэрхийлдэг бол өтгөрч, зузаарсан нь хүнд архаг өвчин туссаныг илтгэдэг байна. Хэлний өнгөрөөр ямар өвчин туссаныг мэдэх боломжтой аж. Жишээ нь: Хэлний өнгөр нягтаршсан бол хөнгөн хэлбэрийн вируст болон архаг өвчин туссан байж болзошгүй. Ханиад томуу, зарим үед энэ нь уушиг үрэвсэж эхэлснийг илтгэх юм.
Хэлний өнгөр ямар өнгөтэй байгааг анхаар.
-Шардуу өнгөтэй байвал хоол боловсруулах системд өөрчлөлт орсон байж болзошгүй.
-Хурц шар өнгөтэй байвал өвчин нэлээд хүнд шатандаа орсны шинж. Хэлний ийм өнгөр тав хоногийн турш арилахгүй боли элгээ шинжлүүлээрэй.
-    Хөх өнгө цусан суулга, халдварт өвчин туссан байж болно. Үүний сацуу өнгөр хаана хамгийн их тогтсоныг анхаараарай. Хэлний угт байвал нарийн бүдүүн гэдэсний үрэвсэлтэйн шинж байх жишээтэй.
-    Хүрэн өнгө хэлний хаяагаар хүрэн өнгөтэй өнгөр тогтсон бол хатгаа авсан байх магадлалтай.
-    Бор өнгө ходоод гэдэсний замд асуудал үүссэнийг сануулна.
-    Хэлний ар хэсгээр өнгөртвөл бөөр муудсаны шинж тэмдэг.
-    Хэлний дунд ан цав гарч цагаан өнгөний өнгөр тогтвол ходоод 12 нугалаа гэдэс шархалсан байна. Иймд яаралтай эмчид үзүүлээрэй.

Дэлхийн шилдэг их, дээд сургуульд 100 хувь тэтгэлгээр сурах боломжтой

Сүүлийн жилүүдэд манай залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмшихийг эрмэлзэх болсон. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Гэвч ихэнх залууст сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа шууд төлөх хөрөнгө санхүүгийн боломж бололцоо хомс байдаг. Үүнийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зарлиг гаргасан. Тэгвэл уг зарлиг хоёр дахь жилдээ хэрэгжихэд бэлэн болжээ. 

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" (THE) болон "Academic Ranking of World Universities"(ARWU) жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд элссэн оюутанд мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр төлбөрийг нь олгохоор заасан. Өөрөөр хэлбэл,  дэлхийн шилдэг 100 их сургуулийн эхний 20-ийн аль нэгэнд суралцахаар болвол тухайн оюутан ямар ч мэргэжил сонгосон төрөөс санхүүжүүлнэ гэсэн үг. Харин дараагийн зэрэглэлийн буюу 21-100-д багтсан сургуульд суралцахаар бол байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан оюутанд тэтгэлэг олгоно. 

Мөн Ерөнхийлөгчийн зарлигт дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцохоор заасан. Тухайлбал, дэлхийд нэртэй Томсон Ройтерс байгууллагын "Times Higher Education World University Rankings"-ийн энэ жилийн үзүүлэлтээр АНУ-ын Калифорнийн Технологийн их сургууль шилдгүүдийн хамгийн эхэнд бичигдэж, түүний дараа Оксфорд, Харвардын их сургууль жагссан бол 20 дугаар байранд Торонтогийн их сургууль багтаж, 100 дугаар байрт Английн Йорк их сургууль шалгарчээ. Энэ жагсаалтын эхний 50 байранд Азиас цөөн сургууль багтсанаас 23 дугаар байрт Токиогийн их сургууль орсон бол 26-д Сингапурын үндэсний их сургууль, 43-т Хонконгийн их сургууль, 44-т Сөүлийн их сургууль, 45-д Хятадын Бээжингийн их сургууль, 50-д Цинхуагийн их сургууль багтжээ. 

Тэгвэл "Academic Ranking of World Universities" жагсаалтыг Харвардын их сургууль энэ жил тэргүүлсэн бол Стэнфорд, Калифорниа зэрэг сургуулиуд удаалсан байна. Энэ жагсаалтын эхний 19 байрт АНУ, Английн их сургууль орсон бол 20-д Швейцарийн Цюрихийн технологийн институт орсон байна. Харин 21-т Токиогийн их сургууль шалгарчээ. Дээрх хоёр жагсаалтаас харахад Азийн хамгийн шилдэг сургуулиар Токиогийн их сургуулийг нэрлэж байна. Гэхдээ мэдээж дэлхийд дээд боловсролоороо тэргүүлэгч нь АНУ, Англи гэдэгтэй санал нэгдэхээс өөр гарцгүй гэдгийг жагсаалт баталж байгаа юм. Шилдэг их, дээд сургуулийн жагсаалт жил бүр шинэчлэн батлагддаг гэдгийг гадаадад тэтгэлэгээр суралцахаар сонирхогчдод сануулах нь зүйтэй болов уу. 

Дээрх сургуулиудад элсэх урилга авахын тулд оюутан тухайн сургуульдаа өөрийгөө танилцуулж суралцах өргөдөл, хүсэлтээ гаргахаас гадна сургуулийн зүгээс гаргасан шалгуур, шалгалтыг давах ёстой. Мөн Монголын төрөөс санхүүжилт авахын тулд оюутан өөрөө БШУЯ-нд албан ёсоор хүсэлтээ гаргах учиртай юм. Хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох энэ сургалтын төлбөрийн зээлийг жил бүр хяналтын тоонд багтаан тодорхой шалгаруулалт, ярилцлагын дүнг харгалзан оюутнуудад олгох юм. Гэхдээ хоёр орны хэлэлцээрийн дагуу элссэн болон үндсэн ангиас бусад ангийн оюутнуудад энэ зээл хамаарахгүй гэдгийг журамд заажээ. 

Өмнө нь, төрийн сангийн зардлаар гадаадад сурчихаад тэндээ амьдарч, ажиллах тохиолдол гарч байсан учраас өнгөрсөн жилээс эхлэн Төрийн сан болон суралцагчийн хооронд гэрээ хийж эхэлсэн. Ингэхдээ сурлагын голч дүн, барьцаа, гэрээ сунгах нөхцөл, чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нарийн тусгах аж.
Тэтгэлэгт хамрагдах сонирхолтой иргэдийг энэ сарын 17, 18-ны өдрүүдэд 09:00-17:00 цагт БШУЯ-нд бүртгэнэ. Шалгаруулалтыг баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага гэсэн үе шаттайгаар зохион байгуулж, 100 хүртэлх оноогоор дүгнэх юм байна. 
Эх сурвалж: www.assa.mn

Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Люксембург №1

Өнгөрсөн онд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ (110423 доллар) Люксембург дэлхийд тэргүүлж, Норвеги, Катар болон Швейцарь удаалжээ.

Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ АНУ ес, Герман 18, Япон 24, ОХУ 51, Бризил 62, Хятад 85 дугаарт жагссан байна. Эх сурвалж: www.assa.mn

Дуучин НАРАН- Чамдаа


Monday, May 5, 2014

ХУРЦ ГЭРЭЛРҮҮ ХАРАХАД ЯАГААД НАЙТААДАГ ВЭ?

Гэрлээс болж найтаах рефлекс гэдэг сонин үзэгдэл байдаг. Үүнийг шалтгааныг яг тодорхой олгоогүй ч, рефлекс удамшдаг нь тодорхой юм. Ийм рефлекстэй хүмүүс гэрэлд маш мэдрэмтгий байдаг аж. Харанхуйгаас гэрэлд гарах юмуу нар руу харахад үүсдэг цочрол  нь тоосонцор шиг бараг тийм урвал үүсгэж, энэ нь найтаах рефлексийг өдөөдөг байна.


ӨВЧИН ТУСАХАД ЮУНААС БОЛЖ ЖИХҮҮДЭС ХҮРДЭГ ВЭ?

Ер нь биеийн дотоод халуун  нь  целсийн барагцаалвал 36,8 градус байдаг юм. Өвчлөх нь халууныг ихэсгэж, ингэснээр энэ өөрчлөлтөд засвар оруулахаар оролддог халууныг ихэсгэж, ингэснээр энэ өөрчлөлтөд засвар оруулахаар оролддог халууны хяналтын механизмыг ипэвхижүүлдэг байна. Энэ нь дулаан хөнжилд шургахад хүргэдэг бие арзайх маягаар илэрдэг. Тэмтэрч үзэхэд арьс халуун мэт санагдаж болох   ч, темпратур яг хэд байгаа тэр тэмдэг зураасаа яарт ч үгүй доогуур байдаг бөгөөд үүнээс болоод дотор хүйтэн мэдрэгддэг аж.

СОНГИНО БИДНИЙГ ЯАГААД УЙЛУУЛДАГ ВЭ?

Сонгино бидэн рүү хүчлийн дайралт хийдэг. Сонгино хөрснөөс хүхэр авч, энэ нь амин хүчлүүдтэй нэгдэн, амин хүчлийн сульфаксид үүсгэдэг байна. Сонгиныг зүсэхэд сульфаксидыг задалдаг фермент энэ ногоонд бас байдаг. Уг химийн урвал сульфенийн хүчил гаргаж, энэ нь синтопропанол – S- эсэл ( С3Н6SO) болж хувирдаг байна. Энэ дэгдэмтхий бодис агаарт ууршиж, нүдний эвэрлэг бүрхэвчийг норгож байдаг нулимсанд уусч, хүхрийн хүчил болдог аж. Харин энэ хүчил нь нулимсанд уусч, хүхрийн хүчил болдог аж. Харин энэ хүчил нь нулимсны булчирхай байдаг нүдний хоёр тал дахь мэдрэлийн төгсгөлийг цочроож, нүдийг мэдрэг байна. Зүсэхийн өмнө сарисыг хөргө, тэгвэл химийн урвал удааширч, нулимс гаргах үйлдэл багасна.

Шинэ дуу